Малын гаралтай түүхий эдээ бүрэн ашиглаж, малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь бидний чухал зорилт юм.
Энэ хүрээнд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Архангай, Хөвсгөл аймагт түүхий эд бэлтгэлийн цэг байгуулж, үхэр, хонь, сарлагийн арьс ширийг орон нутагт үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдээр бэлтгүүлэн үндэсний үйлдвэрлэгчид борлуулах ажлыг “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК зохион байгуулж байна.

Өнөөдөр Дорнод аймгийн “Wite групп”, “Мах Маркет” ХХК-иудын бэлтгэсэн нийт 800 ширхэг үхрийн ширийг “Булгари” ХХК Хөдөө аж ахуйн биржийн дуудлага худалдаагаар худалдан авсан байна. Өмнөх 7-р сард мөн Дорнод аймгаас бэлтгэсэн 500 ширхэг үхрийн ширийг "Мон Ирээдүй" ХХК худалдан авсан.
Малын арьс ширийг хаягдалгүйгээр эдийн засгийн эргэлтэд оруулах, малчдын орлогыг нэмэгдүүлэх, үндэсний боловсруулах үйлдвэрлэлийн түүхий эдийн хангамжийг тогтвортой байлгах зорилготой “Арьс шир-Баялаг” санаачилгын хүрээнд энэхүү ажлууд хэрэгжиж байна. Энэхүү туршлагаа цаашид "загвар" болгохын бид 3 бүсийн 5 аймгаас эхлүүлсэн.
Малын арьс ширийг үндэсний үйлдвэрлэгчдэд нийлүүлэх ажлыг эрчимжүүлж байна.
| Дорнод аймгаас бэлтгэсэн 1300 үхрийн шир хөдөө аж ахуйн биржээр дамжин үндэсний үйлдвэрлэгчдэд хүрлээ | ||
| Үзсэн: 75 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.