![](/uploads/201308/news/thumb/c7b74b84058f435018db6515cb54b9b4_x3.jpg)
Хятад улсад хэт халалтаас болж улс орон даяар анх удаа хоёрдугаар зэрэглэлийн онц байдал зарласан тухай Синхуа агентлаг мэдээлсэн бол 140 жилийн дараа хамгийн халуун өдрүүд үргэлжилж байгаа талаар тус улсын цаг уурчид мэдээллээ.
Цаг уурчдын мэдээлж буйгаар хэт халалт ирэх сарын 8-ныг хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа аж.
Орон нутгийн хэвлэл мэдээллийнхний тайлбарлаж байгаагаар нэг минутаас илүүгүй гадаа зогсоход нарны хурц туяанд цохиулан эмнэлэгт хүргэгдэхээр аюултай түвшинд байгаа юм байна.
Шанхай хотод л гэхэд хэт халууны улмаас 10 хүн нас барсан байна.
Хэт халж буй Анхуй, Жяньсу, Хунан, Хубей, Шанхай, Чунцинь зэрэг газарт сүүлийн 24 хоногийн турш агаарын температур доод тал нь 35 хэмд хүрч байгаа ажээ.
Хэт халж буй Анхуй, Жяньсу, Хунан, Хубей, Шанхай, Чунцинь зэрэг газарт сүүлийн 24 хоногийн турш агаарын температур доод тал нь 35 хэмд хүрч байгаа ажээ.
Мөн түүнчлэн АНУ-д ч мөн адил цаг агаарын байдал сайнгүй байна. АНУ-д хэт халалт болоод хар салхи, газар хөдлөлт гэх мэт байгалийн гамшгийн улмаас 1979-2003 хүртэл 8000 хүн амиа алдсан байдаг байна. Хамгийн сүүлийн мэдээгээр л гэхэд эдгээр өдрүүдэд үргэлжилж буй хэт халалтын улмаас тус улсад зургаан хүн амь насаа адсан тухай албаныхан мэдээлжээ.
Хэт халалтаас болж 10 хүн нас барлаа | ||
Үзсэн: 1011 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.