Шууд Chart

“Ferrari” компани Хойд Америкт түүхэн ойгоо угтлаа

2014-10-14 14:28:49

60 жилийн турш дэлхий дахинаа хийгээд нэн ялангуяа Хойд Америкт авто машинаа борлуулж ирсэн “Ferrari” компани ойгоо угтаж “Ferrari F60 Амerica” хэмээх шинэ авто машинаа "Вeverly Hills" дэх арга хэмжээний үеэр танилцууллаа. Энэхүү авто машиныг ердөө 10 ширхэг үйлдвэрлээд байгаа аж. 

Шинээр танилцуулж буй тус автомашин нь “Ferrari”-гийн урьд өмнө гарч байсан “F12 berlinetta” дээр үндэслэгдэн бүтээгдсэн шилдэг спорт машин юм.

Хүчин чадлын хувьд 731 морины хүчтэй, “F12 berlinetta”-гийн V12 дээр өөрчлөлт оруулсан 6.3 литрийн хөдөлгүүрийн багтаамжтай, урд дунд  хөдөлгүүр нь холбогддог ба долоон шатлалт хос авцуулагч буюу долоон араатай ажээ. “F60 america нь гурван секундэд 60 Mph буюу 95.6 км цаг хурд авах ба долоон секундэд 100 Mph буюу 160.93 км цаг хурдлах чадвартай гэнэ.

“F60 America” загвар нь тавиад оныг санагдуулам болсны дээр 75 Mph буюу 120.7 км цаг хүртэл хурдлахад “буйдан” мэт зөөлөн байх болно гэдгийг тэд амлаж байна.  Мөн “Түүнийг хорин нэгдүгээр зуунд худалдан авах нь хамгийн хүчирхэг худалдан авалт байх болно” гэдгийг онцложээ.  “F60 America" хоёр хаалгатай, ихэр “roll hops бүхий тулгууртай ба дээд хэсэг нь задгай байгаа нь тэнгэрт нисэх мэт сэтгэгдэл төрүүлдэгт оршино.

Харин “Ferrari” албан ёсоор Хойд Америк дахь дэлгүүрээ тэртээ 60 жилийн өмнө нээсэн ч эдүгээ АНУ-ын "Ferrari"-гийн хамгийн том, хамгийн чухал зах зээл хэвээр байгаа юм.

http://www.forbes.com/sites/markewing/2014/10/10/ferrari-celebrates-60-years-in-america-the-f60-america/-ээс орчуулав

 

 

 

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

“Ferrari” компани Хойд Америкт түүхэн ойгоо угтлаа  
Үзсэн: 1895 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй