Засгийн газар дөнгөж сая ээлжит бус хуралдаан зохион байгууллаа. Хуралдаанаар УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2015 оны төсвийн төслийг эргүүлэн татаж, Засгийн газрын шинэчилсэн бүтэцтэй уялдуулан дахин боловсруулахаар шийдвэрлэжээ.
Дээрх хуулийн төслийг дагалдан хууль, тогтоомжийн төслүүдтэй хамт 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Харин энэ долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс мэдээлэл хийж, 2015 оны төсвийн төслөө эргүүлэн татахыг Засгийн газраас шаардсан юм.
Засгийн газар 2015 оны Төсвийн төслийг эргүүлэн татлаа | ||
Үзсэн: 1088 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.