Долоо хоног бүрийн лхагва гарагт Шинэчлэлийн Засгийн газрын “11-11 төв”-д Засгийн газрын гишүүд болон холбогдох агентлаг, газрын дарга, мэргэжилтнүүд оролцож иргэдийн сонирхсон асуултад хариулдаг.
Үүний дагуу маргааш “11-11 төв”-д Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат ажиллаж, иргэдийн асуултад хариулахаар болсон байна. Уулзалт ярилцлага 11:00 цагаас эхлэх бөгөөд иргэд сонирхсон асуултаа http://live.11-11.mn/ цахим хаягаар болон 11-11 дугаарын утсаар ирүүлэх боломжтой юм.
Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат иргэдийн асуултад хариулна | ||
Үзсэн: 1433 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.