Шууд Chart

АНУ-ын волейболчид анх удаа ДАШТ-д түрүүллээ

2014-10-14 15:18:54

Дөрвөн жил тутамд нэг удаа болдог волейболын эмэгтэйчүүдийн ДАШТ есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 12-ны хооронд Итали улсад болж өндөрлөлөө. ДАШТ-д тив дэлхийн шилдэг 24 баг оролцсоноос финалд Итали, АНУ, ОХУ, БНХАУ, Бразил, Доминикан нар үлдсэн юм. Эндээс Бразил, БНХАУ, Итали, АНУ хагас шигшээд шалгарсан. Харин ДомниканБНУ  анх удаа финалд үлдсэн амжилттайгаар тэмцээнээ өндөрлөсөн бол ОХУ мөн адил нутаг буцлаа.
 
Шилдэг дөрвөөс АНУ дэлхийн аварга цолны эзэн болж анх удаа дэлхийн аваргын цом өргөсөн бол, дэлхийн хошой аварга БНХАУ мөнгө, олимпийн хошой аварга Бразил хүрэл медаль хүртлээ. Харин сүүлийн тойрог эхэлтэл нэг ч хожигдолгүй явсан 2002 оны дэлхийн аварга Италийн баг дөрөвдүгээр байрт шалгарлаа.

Бразилийн хүчирхэг бүсгүйчүүд Америкийг хожно гэсэн итгэлээр дүүрэн мөнгийн төлөө гарч ирсэн ч тэмцээний анхны хожигдлоо амссан юм. Тооны харьцаа 3:0-ээр дуусгавар болсон. Харин аваргын төлөө АНУ, БНХАУ-ын хүчирхэг багуудын өрсөлдөөн өнгөрсөн бүтэн сайн өдөр тоглосон. Ийнхүү АНУ-ын баг сейтийн харьцаа 3:1-ээр дэлхийн цомыг анх удаагаа өргөлөө. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

АНУ-ын волейболчид анх удаа ДАШТ-д түрүүллээ   
Үзсэн: 1266 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй