![](/uploads/201410/news/thumb/c00c46372b243c333aa0f9054773743a_x3.jpg)
ОХУ-д болж өндөрлөсөн жудо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ОУХМ Г.Болдбаатар алтан медаль хүртэж аварга болсон. Тэрээр Булган аймгийн Хангал сумын харьяат бөгөөд шинэхэн аваргадаа нутгийн зон олон хүндэтгэл үзүүлжээ.
Булган аймгийн Хангал сумын ЗДТГ-аас зохион байгуулсан “Аварга” мялаалга наадамд аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат тэргүүтэй удирдлагууд, Орхон аймгийн “Хангарьд” спорт хорооны удирдлагууд, Хангал сумын нутгийн зөвлөл, Монголын жудо бөхийн холбоо, залуучуудын байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Мөн тус наадамд Булган аймгийн харьяат олимпын хошой медальт аварга Н.Түвшинбаяр ирсэн байна.
Дэлхийн аваргадаа “Хангарьд” спорт хороо гурван өрөө орон сууц 25 сая төгрөг бэлэглэсэн бол Булган аймаг таван сая төгрөг, Хангал сум гурван сая төгрөг амралт сувилалын зориулалтаар нэг га газар, Хангал сумын нутгийн зөвлөл 10 сая төгрөг зэргээр мялааж аав, ээж, багшид нь хүндэтгэл үзүүлжээ
Шинэхэн дэлхийн аварга Г.Болдбаатарын медалийг угаав | ||
Үзсэн: 1227 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.