Шууд Chart

“Нүүдэлчдийн жимээр” аялагчид мэдээлэл хийнэ

2014-10-14 17:03:13

МҮОНРТ-ийн мэдээллийн төвд маргааш буюу аравдугаар сарын 15-нд “Нүүдэлчдийн жимээр” олон улсын судлаачдын жип аялалд оролцсон аялагчид хэвлэлийн бага хурал хийнэ.

“Нүүдэлчдийн жимээр” олон улсын судлаачдын жип аялалд Монгол, ОХУ -ын Халимаг, БНХАУ-ын Шиньжаан Уйгарын ӨЗО-оос нийт 14 хүн оролцсон юм.

Түүнчлэн Аялагчид УБ-Элит-УБ гэсэн чиглэлээр ОХУ-ын нутгаар нийт 15 мянган км замд 28 хоног аялсан бөгөөд аяллаар явахдаа 3-4 цуврал нэвтрүүлэг, нэг баримтат киноны материалтай ирсэн ажээ.
 
 
ОЛОН НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
    Утас: 300995, 99159481
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

“Нүүдэлчдийн жимээр” аялагчид мэдээлэл хийнэ  
Үзсэн: 885 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй