Өнөөдөр буюу 8-р сарын 2-ны өдөр 19 цагт Битлзийн хөшөөний урд “Миний богино юбка” арга хэмжээ болно. Олон улсад жил бүр зохион байгуулагддаг хүний эрхийг хамгаалах V-Day аяны хүрээнд “Миний богино юбка” арга хэмжээг хүний эрх, эрх чөлөө, халдашгүй, чөлөөтэй байх эрх, тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэднийг гудамжны халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх,эрхээ эдлэхэд эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийг уриалах зорилготой зохион байгуулж байна.
Уг арга хэмжээг “Өөрчлөлтийн төлөөх Залуу эмэгтэйчүүд” ТББ Монголд анх удаа зохион байгуулж байгаа юм.
Арга хэмжээний агуулга:
1. Хүн бүр өөртөө итгэлтэйгээр өөрийн хүссэн хувцсаа өмсөж, дүр төрх, имиджээ илэрхийлэх эрхтэй. Өөрөөр хэлбэл, хүн бүрийн гоо сайхан байдал хэн нэгэнтэй харьцуулахгүйгээр өөрийнхөөрөө үзэсгэлэнтэй.
2. Хүн өөрийн хүссэн хувцсаа өмсөөд явахад бусдаас доромжлол, халдлага, хүчирхийлэлд өртөхгүй байх эрхтэй.
3. Хэрвээ ямар нэг халдлагад өртсөн бол нийгмийн хандлагаас дахин хохирогч болж буруутгагдахгүй байх юм.
Өнөөдөр “Миний богино юбка” арга хэмжээ болно | ||
Үзсэн: 2428 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.