Дөнгөж сая Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг УИХ-ын дарга З.Энхболдод Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх тухай тогтоолын төслийг өргөн барилаа.
Өргөн барьсан тогтоолын төсөлд:
1. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Дашзэвэгийн Зоригтыг;
2. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдаар Лүндэгийн Пүрэвсүрэнг;
3. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, эрчим хүчний сайдаар Рэнцэндоогийн Жигжидийг томилон ажиллуулахаар өргөн мэдүүллээ.
Түүнчлэн Ч.Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын үүрэгт ажлаас, Л.Болдыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдын; Ц.Баярсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайдын; А.Гансүхийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайдын; Д.Ганхуягийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайдын; Н.Батбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайдын; М.Сономпилийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдын албан тушаалаас тус тус чөлөөлүүлэхээр өргөн барив.
Сайд нарын нэрсийг өргөн барив | ||
Үзсэн: 1756 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.