“Хөдөө аж ахуй, ой, бусад газар ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлт, ойн салбарын хүлэмжийн хийн тооллого” сэдэвт семинар БОНХЯ-нд боллоо.
Уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж байгаа гол шалтгаан нь агаар мандалд хуримтлагдаж буй хүлэмжийн хий юм. Хүлэмжийн хий нь эрчим хүч, үйлдвэр, газар ашиглалтын өөрчлөлт, ой, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас болж агаар мандалд ялгардаг. Манай Улс өмнө нь 4-5 жилд нэг удаа хүлэмжийн хийн тооллогын талаарх тайлангаа тайлагнадаг байсан бол одоо хоёр жил тутамд тайлагнах үүрэг хүлээх болжээ. Өмнөх тооллогын тайлангийн зөвлөмжид дээрх гурван салбарын хүлэмжийн хийн тооллогыг нарийвчлан гаргах шаардлагатай гэж үзжээ. Тиймээс нарийвчилсан тооллогыг хийх аргачлалын талаар семинараар танилцуулж байна.
Манай улс жилд 20 сая тонн хүлэмжийн хийг ялгаруулж, үүнийхээ 60-70 хувийг эргүүлэн шингээдэг гэж үздэг. Цаашдаа шингээлт болон ялгаруулалтын хэмжээг тэнцвэртэй болгох нь чухал юм. Мөн манай улсын Дотоодын нийт бүтээгдэхүүнд ногдож байгаа хүлэмжийн хийн хэмжээ дэлхийн дунджаас өндөр байдаг аж. Энэ нь үйлдвэрлэлийн үр ашгаа нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, их хэмжээний хүлэмжийн хий ялгаруулаад бага хэмжээний үр ашиг хүртэж байна гэсэн үг.
UN-REDD хөтөлбөр, Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газар, БОНХЯ хамтран зохион байгуулсан тус семинарт Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан Тусгай элч Д.Дагвадорж, БОНХЯ-ны Ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтсийн дарга Ц.Банзрагч, хөдөө аж ахуй, ой, газар ашиглалтын салбарт үйлчилгээ эрхэлдэг ТББ, аж ахуйн нэгжүүдийн 20 гаруй төлөөлөл оролцлоо.
Манай улс жилд 20 сая тонн хүлэмжийн хий ялгаруулдаг | ||
Үзсэн: 1125 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.