Зуны спортын “Инчён-2014” паралимпийн II наадам аравдугаар сарын 18-24-ний өдрүүдэд болно. "Инчён-2014" паралимпийн Азийн зуны спортын наадамд манай улсаас жудо бөх, байт харваа, буудлага, хөнгөн атлетик, суугаа волейбол, пауерлимфтинг болон хонхот бөмбөг, ширээний теннис, усанд сэлэлт гэсэн спортын есөн төрлөөр 61 тамирчин оролцоно.
Паралимпт нийтдээ 42 орны 4500 тамирчин спортын 23 төрлөөр өрсөлдөх бөгөөд “Рио-2016” паралимпийн наадмын эрх олгох юм.
Монгол Улсын Засгийн газар, Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас Азийн паралимпийн наадамд оролцох баг тамирчдад зардал дэмжлэг үзүүлэн 140.0 сая төгрөгийг шийдвэрлэн өгч, Засгийн газрын хүндэт зочноор Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, багийн ахлагчаар МПХ-ны дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо, Монгол Улсын багийн тугчаар хөнгөн атлетикийн тамирчин, ЭМШУИС-ийн оюутан Ц.Баттулга сонгогдсон юм. Манай баг тамирчид өчигдөр БНСУ-ыг зорьсон билээ.
Паралимпийн наадам ирэх 18-ны өдөр эхэлнэ | ||
Үзсэн: 1612 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.