Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Эрчим хүчний салбарын хяналтын ажилтны зөвлөлгөөнийг дөрөв дэх удаагаа ЭХЯ, МХЕГ болон “ДЦС-2” ХК-тай хамтран өчигдөр зохион байгууллаа.
Эрчим хүчний салбарын хяналтын ажилтны зөвлөлгөөнд Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, ЭХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Л.Батсайхан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал нар болон салбарын 25 байгууллагын 54 инженер техникийн ажилтан оролцож, найман илтгэл сонсч хэлэлцлээ.
Зөвлөлгөөнд оролцогсдоос зөвлөмж гарган салбарын үйлдвэр компаниудад хүргүүлэхээр болж, дараагийн ээлжит 2015 оны зөвлөлгөөнийг “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн “Дөргөний УЦС” ХХК зохион байгуулахаар шийдвэрлэж шилжин явах цомыг гардууллаа.
Эрчим хүчний салбарын хяналтын ажилтны зөвлөлгөөн боллоо | ||
Үзсэн: 962 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.