![](/uploads/201410/news/thumb/74ac427d1ba99be774448e6fea882966_x3.jpg)
Германы “Байерн Мюнхен” багт одоо тоглож буй Хаби Алонзо “Реал Мадрид”-ыг орхисон нь хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байсаар байна. Тэгвэл Алонзо энэ талаар мэдээлэхдээ "Реал-ыг орхих болсон миний шийдвэр багийн солилцоо, наймааны бодлого, тухайлбал, Тони Кроос ирсэнтэй ямар ч холбоогүй. Карло Анчелотти надад үргэлж итгэл үзүүлж байсан. Ердөө л би өөрийгөө дахин нэг удаа сорьж, шинэ багт очиж тоглож үзэж, мөн шинэ хүмүүс, шинэ орчин, шинэ соёл, амьдралын хэв маягтай танилцахыг хүссэн. Реал бол аугаа клуб. Мөн миний насны хүн, "Байерн" шиг аугаа багт тоглож үзэх сүүлчийн боломж байсан болов уу. Тиймээс "Реал"-ын удирдлагатай зөвшилцөж, бид энэ шийдвэрт хүрсэн юм" гэжээ.
Энэ талаар Испанид багагүй маргаан дэгдсэн. Хөлбөмбөгийн хүрээнд олон таамаг хөвөрсөн ба түүнийг "зүгээр ч нэг яваагүй" гэдэгт олон хүн эргэлзэж байна.
Хаби Алонзо “Реал”-аас явсан шалтгаанаа тайлбарлав | ||
Үзсэн: 1184 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.