Шууд Chart

Журам гарсан эхний өдөр 400 гаруй жолооч зөрчил гаргажээ

2013-08-02 11:34:13

Өчигдөр буюу 8-р сарын 1-нээс хэрэгжиж эхлээд байгаа Замын хөдөлгөөний шинэ журмын дагуу жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчвөл камераар бүртгэж торгуулийн хуудсыг гэрийн хаягаар нь хүргэж өгөхөөр болсон билээ.

Журам хэрэгжсэн эхний өдрийн байдлаар нийт 480 жолоочид шуудангаар торгуулийн хуудсыг нь хүргүүлээд байгаа юм байна. Энэхүү торгуулийн хуудаст тухайн жолоочийн нэр, хаяг, регистрийн дугаар, дүрэм зөрчсөн байдлыг баримтжуулсан зурагтай байхаар төлөвлөсөн.
Одоогоор зөрчил илрүүлэх хяналтын камерыг Энхтайваны өргөн чөлөөнд байрлах бүх уулзварт суурилуулаад байгаа юм байна.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Журам гарсан эхний өдөр 400 гаруй жолооч зөрчил гаргажээ  
Үзсэн: 1182 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2013-08-02 13:59
ingemeer shuu dee

Бидэнтэй нэгдээрэй