УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль болон Засгийн газрын бүтцийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор дагалдах хуулийн төслүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж дууссан. Үүний дараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх чуулганы хуралдаан 16:00 цагт товлогдсон хэдий ч гишүүдийн ирц хүрээгүйн улмаас одоо хүртэл эхлээгүй байна.
Чуулганы хуралдаанд АН-ын 34 гишүүнээс 18 гишүүн нь ирсэн бол МАН-ын бүлгийн 26 гишүүнээс хэн нь ч ирээгүй байна. Түүнчлэн “Шударга ёс” эвслийн бүлгээс долоон гишүүн ирсэн бол бие даагчдаас хоёр гишүүн чуулганы хуралдаанд суухаар ирээд байна.
Өнөөдөр үдээс өмнө хуралдсан намын бүлгүүдийн хурал ширүүхэн өрнөсөн бөгөөд шинээр нэрийг нь өргөн барьсан сайд нартай холбоотой маргаан багагүй үүссэн юм.
Түүнчлэн УИХ-ын гишүүн М.Зоригт, Р.Бурмаа нарын гишүүд Засгийн газрын бүтцийн асуудлыг эсэргүүцэж чуулганы хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдээд байгаа билээ.
Чуулганы хуралдаанд МАН-ын гишүүд ирээгүй байна | ||
Үзсэн: 914 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.