![](/uploads/201410/news/thumb/d396c2ffbc2ee62fd134f0d780195ca5_x3.jpg)
Энэ оныг Хэнтий аймаг "Хүүхэд залуусыг биеийн тамираар хичээллэхэд таатай орчин бүрдүүлэх" зорилго тавьснаар бүтээн байгуулалтын томоохон ажил хийгдсэн байна. Хэнтий аймгийн "Чингис" хотод хөлбөмбөг, сагсан бөмбөг, хоккейн зориулалт бүхий гадна талбайтай бүрэн хэмжээний “Олимп” цогцолбор ашиглалтад оржээ.
Шинэ цогцолборын нээлтийн үеэр өсвөрийн шигшээ багийн тамирчид “Олимп” цогцолборын нээлтэд зориулан сагс, хөлбөмбөгийн үзүүлэх тоглолтуудыг зохион байгуулсан байна.
Уг цогцолборыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийх ажлуудын жагсаалтад хэнтийчүүд санал нэгтэй эрэмбэлж оруулсан бөгөөд Хэнтий аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт ч тусгагдсан ажил байжээ.
Хэнтий аймаг шинэ спорт цогцолбортой болов | ||
Үзсэн: 1633 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.