![](/uploads/201410/news/thumb/c4166517b6be976e84ef493e90fad11d_x3.jpg)
Модон бөмбөгийн оюутны ДАШТ Малайз улсын нийслэл Куала Лумпур хотноо энэ сарын 21-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнд Монгол Улсын оюутны шигшээ баг оролцохоор Куала Лумпурыг зорьжээ.
Манай шигшээ багийн бүрэлдэхүүнд Ш.Батжаргал, М.Сугарсүрэн, Б.Оюунтуяа, Б.Хишигжаргал, Г.Батбуян, Д.Мөнх-Оргил, Г.Ижилцэцэг, Г.Энэрэл, Э.Энхтүвшин, Д.Даваадорж, Ц.Баасанжаргал, Б.Баянбулаг нарын 12 тамирчин багтсан байна.
Монголын баг тамирчид тэмцээнээс өмнө Перлисийн их сургуулийн спортын баазад долоо хоногийн хамтарсан бэлтгэл сургуулилт хийх юм байна. Энэ нь "Тамирчид дулаан орны цаг агаарын нөхцөлд дасан зохицох, тоглолтын талбайд бэлтгэлээ базаан, гадаадын баг тамирчидтай хамтарсан бэлтгэл хийх нь амжилт үзүүлэхэд дөхөмтэй" хэмээн дасгалжуулагч онцлож байв.
Өмнө нь манай улсын шигшээ баг оюутны ДАШТ-д тавдугаар байрт шалгарч байжээ.
Модон бөмбөгийн ДАШТ-д оролцоно | ||
Үзсэн: 1534 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.