Шууд Chart

Н.Батцэрэгийг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшүүллээ

2014-10-15 17:59:40

Өнөөдөр Засгийн газраас шинээр томилох сайд нарын нэрсийг УИХ-д өргөн барьсан. Ингэхдээ Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Д.Зоригтыг, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдаар Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнг, Уул уурхай, эрчим хүчний сайдаар Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Жигжидийг томилохоор болсон.

Харин өглөө Засгийн газраас хуулийн төсөл өргөн барихдаа Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын нэрийг өргөн бариагүй. Учир нь уг яамны сайдад "Шударга ёс" эвслийн бүлгээс хүн томилох байсан ч бүлэг дотроо тохиролцож чадаагүй байсан учраас хүлээж байсан юм.
 
Харин дөнгөж сая УИХ дахь МАН-ын бүлэг, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн хуралдаанаас Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдад бүлгийн дарга Н.Батцэрэгийг нэр дэвшүүлэх шийдвэр гаргажээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Н.Батцэрэгийг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшүүллээ  
Үзсэн: 2707 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.0.xxx [202.179.0.xxx] 2014-10-16 10:08
Энэ хувийн сонирхлын уут мэргэжлийн хүн мөн үү.
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-10-16 09:09
Өмнөхөөс дордуулав шүү дээ чаваас даа
202.55.191.xxx [202.55.191.xxx] 2014-10-16 08:55
yadaj mergejliim hun tavij boldogguim bhdaa iim chuhal salbart. eserguutsej bna. uls ornoo hugsuuleheer chadvartai bolovsroltoi hun tavimaar um aa. heden fraktsuuddaa chi ter ter yamiig av gd huviaraltsa, tend ni chadvartai hun bhgui bsan ch kvotoo aldahgui tuld hen negniig zaaval tavina gesen ug um bna unen utga algaa. uls oron yaj hugjinuu yana daa yana
103.229.120.xxx [103.229.120.xxx] 2014-10-16 02:45
давхар дээлтнүүд л Засгийн газарт нэмэгдэх юм биз дээ. Ерөнхийлөгчид л салаавч үзүүлчих юмаа.
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2014-10-15 23:15
Орос хэлний ч багш биш Оросоос сургуулиасаа хусагдсан ш дээ олон хун мэднэ дээ Боловсрол байхгуй дээ Ингэхээр монгол улс яаж дээшлэх вэ дээ
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2014-10-15 21:55
YOOY,ENE DARVAANAAR MONGOLIN TOR DUTAJ BAIHIG BODOHOD TOR TOR BISH HOGIIN TSEG BOLSON GEDEG UNENII ORTOI.
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2014-10-15 21:09
ОРОС ХЭЛНИЙ БАГШ ЗАМ ТЭЭВЭР ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД БОЛОХООР ШОГ Л БАЙНА ДАА.
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-10-15 19:50
ene urvagchiig chingis haan baisan bol tolgoig n avah baisan bulgee
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2014-10-15 19:10
Наад гонгиносон хонины толгой чинь хэрэггүй ш дээ.заавал мэргэжлийн бус үхэрнүүдээс тавьдаг дүүрсэн новшнууд юмаа.төмөр зам,нисэх,барилга ямар чухал салбарууд билээ.

Бидэнтэй нэгдээрэй