Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Хакухо М.Даваажаргалын нэрэмжит "Хакухо цом" сумо бөхийн өсвөрийн АШТ тав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Тэмцээн ирэх амралтын өдрүүдэд Спортын төв ордны “А” зааланд болно.
Тэмцээнийг “Хакухо сан” болон “Их Шавийн дээд сургууль” хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 8-9, 10-11, 12-13 болон 14-15 гэсэн дөрвөн насны ангиллаар явагдаж ангилал тус бүрт эхний гурван байрын эзнийг шалгаруулах аж. Мөн уран барилдаан, техниктэй бөх болон дайчин барилдааны шагналтныг тодруулдаг байна.
Зохион байгуулагчид "Тэмцээний дүн гарсны дараа нас насны ангиллаас шалгарсан шилдэг найман сумочийг бэлтгэлд хамруулж, 2015 оны хоёрдугаар сард Японы Токио хотноо зохиогдох “HAKUHO CUP” тэмцээнд оролцуулна" гэдгээ мэдэгдсэн байна.
Тэмцээнд оролцогчид бүртгүүлэхдээ ямар нэгэн хураамж төлөхгүй бөгөөд төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын дэвтрийн эх хувь (хуулбар), хоёр хувь цээж зурагтай (2х3) ирэхэд болох юм.
Хакухогийн нэрэмжит хүүхдийн сумогийн АШТ болно | ||
Үзсэн: 1699 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.