Шууд Chart

МХХ-ны ерөнхийлөгч Б.Ганболдын дахин нэр дэвших эрхийг түдгэлзүүлэв

2014-10-16 09:52:25

Монголын хөлбөмбөгийн холбоог өнөөг хүртэл даргалж буй Б.Ганболдыг ирэх сард болох шинэ ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг түдгэлзүүлэв. Түүнийг Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ёсзүйн хорооноос таван жилийн хугацаатай хөлбөмбөгтэй холбоотой ямар нэг үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хассан байна. 

Учир нь тэрээр ФИФА-гийн гүйцэтгэх хорооны гишүүн асан Катарын Мухамед Бин Хаммамыг уг албан тушаалд хүрэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор авлига авсан нь тогтоогджээ.

Мухамед Бин Хаммам нь 2002-2011 онд Азийн хөлбөмбөгийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан ба 2011 онд Блаттертэй ФИФА-гийн сонгуулиар ерөнхийлөгчийн төлөө өрсөлдсөн юм. Б.Ганболдын энэхүү үйлдэл нь Олон улсын хөлбөмбөгийн холбооны ашиг сонирхлын зөрчилд өртөхгүй байх, бусдаас бэлэг, авлига авахгүй байх зэрэг ФИФА-гийн ёс зүйн кодыг зургаан үндэслэлээр зөрчсөн гэж үзжээ.

Ийнхүү тэрээр ирэх сард болох Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд оролцох эрхгүй болж байгаа юм.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

МХХ-ны ерөнхийлөгч Б.Ганболдын дахин нэр дэвших эрхийг түдгэлзүүлэв  
Үзсэн: 1572 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.5.196.xxx [202.5.196.xxx] 2014-10-20 11:43
Ашгүй дээ үүнийг хөл бөмбөгт хайртай бүх хүн бараг 20 жил хүлээлээ
108.92.149.xxx [108.92.149.xxx] 2014-10-16 10:42
Mongolchuud shudraga bish I Bol delhii shudraga yumaa

Бидэнтэй нэгдээрэй