![](/uploads/201410/news/thumb/606a4d963f1a23b78e7617bd23a77d57_x3.jpg)
Аравдугаар сарын 16-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээний тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин” энэ өдрийн дугаартаа "Газраа чөлөөлж өгсөн иргэд, аж ахуйн нэгжүүд шинэ орон сууцандаа орлоо", "Сайдад нэр дэвшигчийн хэн нь хэн бэ?", "Хөгжлийн дайсан- өндөр түвшний авлига", "Ц.Баасандорж: Гурван сар хорьчихоод нотлох баримт цуглуулж чадаагүй АТГ-ын 12 байцаагч ичих хэрэгтэй" зэрэг сурвалжлага, ярилцлага, нийтлэлийг онцложээ.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас "Далай ээжээ хайрлах нь "ӨНӨӨДӨР" сонины үе үеийн сэтгүүлчдийн эрхэм зорилго юм" хэмээх редакцийн зурвас, "Сайжруулсан түлшний бодлого муужруу байна", "Дахин төлөвлөлтөнд хамрагдсан айлууд байраа авлаа", Мөн сонины А3 нүүрээс "Нүүрсний үнэ өндөр- Борлуулалт тааруу байна" хэмээх цаг үеийн сурвалжлага болон бусад бичвэрүүдийг уншаарай.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаартаа баримт тайлбараар "Ханш нь унасан МАН", онцлох мэдээ буландаа "Цахим луйварт 69 сая төгрөгөө алджээ", "Хотын цагдаагийн даргаар Ч.Болдбаатарыг томилов", соён гэгээрлийн цуврал буландаа "О.Дагвадорж: Монголчуудын төрийн ёслолын дэгийг Марка Поло тэмдэглэж үлдээсэн" зэрэг бичвэрүүдийг багтаажээ.
“Улс төрийн тойм” сонин тоймчийн буландаа "Н.Энхбаярын айлчлал дагасан улс төр", "Оюу толгойн татварын асуудал АТГ-т хүрлээ", "Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Австри улс дахь айлчлал амжилттай боллоо", ярилцлагын буландаа "М.Зоригт: Засгийн газар сүлжээний бизнес шиг л байна" зэрэг тойм, ярилцлагуудыг онцложээ.
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас "М.Зоригт: МОАХ-нд сайдын суудал амласан ч бид сүлжээнд орохгүйн тулд татгалзсан", "А.Амбасэлмаа: Голомттой бүсээс ирсэн Нигерийн хоёр иргэнийг буцаасан ", "Орон сууцаа барихад иргэд өөрсдөө ч оролцжээ", "Эх орондоо ирсэн Н.Энхбаярыг цагаатгах уу?", "Хүүхдийн зүрхний эмгэгийг Монголдоо эмчилдэг боллоо", "Онцын шаардлагагүй бол Бээжинг зорихгүй байхыг анхааруулав" зэрэг мэдээ, мэдээллийг унших боломжтой.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 889 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.