Шууд Chart

Үндэсний шигшээ багийн сонгон шалгаруулалт зарлажээ

2014-10-16 11:18:28

БАЙНГЫН БУС ШИГШЭЭ БАГИЙН СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ


Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/21 дугаар тушаалаар батлагдсан “Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу 2014 оны 11 дүгээр сарын 03-04-ны өдрүүдэд Сонгон шалгаруулах зөвлөлөөс Байнгын бус шигшээ багийн спортын төрлүүдийн сонгон шалгаруулалтыг явуулна.

Иймд байнгын бус шигшээ багийн спортын төрөлд нэр дэвшиж буй холбоодууд 2014 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 16:00 цаг хүртэл журамд заагдсан материалыг бүрдүүлэн Спортын бэлтгэлийн төвийн Үндэсний шигшээ багийн албаны 303 тоот өрөөнд ирүүлнэ үү. Хугацаа хоцорсон материалыг хүлээж авахгүй болохыг анхааруулъя.


“Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчийг сонгон шалгаруулах журам”-ын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ССАЖЯ-ны www.mcst.gov.mn, Спортын бэлтгэлийн төвийн www.sport.gov.mn цахим хаягаар орж бүрэн эхээр татаж авч танилцана уу.

Хаяг: УБ хот, Сүхбаатар дүүрэг, бага тойруу-55, Спортын төв ордон,
Утас: 266401, 99063275, 94000055

СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗӨВЛӨЛ

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Үндэсний шигшээ багийн сонгон шалгаруулалт зарлажээ  
Үзсэн: 1262 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй