Шууд Chart

Ш.Түвдэндорж сайд сэтгүүлчидтэй уулзана

2014-10-16 11:35:47

Долоо хоног бүрийн пүрэв гарагт болдог байсан “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтыг энэ намрын чуулганаас эхлэн “Сайдын 30 минут” уулзалт болгон зохион байгуулдаг болсон.

Үүний дагуу долоо хоног бүрийн пүрэв гарагт сайд нар сэтгүүлчидтэй уулзаж салбарынхаа талаар мэдээлэл өгч байх юм. Өнгөрсөн долоо хоногт болсон “Сайдын 30 минут” уулзалтад Сангийн сайд асан Ч.Улаан оролцсон бол энэ долоо хоногт Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж оролцохоор болжээ. Түүний сэтгүүлчидтэй уулзах уулзалт өнөөдөр 12:30 цагаас Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд болно.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Ш.Түвдэндорж сайд сэтгүүлчидтэй уулзана  
Үзсэн: 836 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй