![](/uploads/201410/news/thumb/14cd4f4294e0a9f81b6a9e8287137136_x3.jpg)
Монголын хөлбөмбөгийн холбооны гишүүд Ерөнхийлөгч Б.Ганболдтой холбоотой мэдээлэл хийлээ. Хөлбөмбөгийн холбооны гишүүдийг тус байгууллагын хамгаалалтын албаныхан дотогш оруулаагүйгээс гадаа мэдээлэл өгсөн байна. Тэд "ФИФА-гаас жил бүр 250 мянган ам.долларын хөрөнгө оруулалт Монголын хөлбөмбөгийн холбоонд ирдэг. Энэ хөрөнгө оруулалтаас Б.Ганболд дарга хувьдаа завшсан байж болзошгүй" гэсэн юм.
Түүнчлэн гишүүд Б.Ганболд даргыг ирэх сард болох холбооны ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихийг эсэргүүцэж байгаа юм. Мөн ФИФА-гаас Б.Ганболдыг авлига авсан хэрэгт буруутган таван жилийн хориг тавиад байгаа билээ.
Монголын хөлбөмбөгийн холбооны гишүүд мэдээлэл хийв | ||
Үзсэн: 1058 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.