Шууд Chart

Д.Зоригтыг Сангийн сайдад томилох асуудалд завсарлага авлаа

2014-10-16 12:47:53

Өнөөдөр Төсвийн байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болж Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиуд батлагдсантай холбогдуулан зарим сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, томилох туха асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн.

Эхлээд Төсвийн байнгын хорооны хуралдаан болж Сангийн сайдыг үүрэг ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. Хуралдааны эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиуд батлагдсантай холбогдуулан Сангийн сайд Ч.Улааныг чөлөөлүүлэх саналаа оруулж байгаагаа танилцуулсан.
 
Танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй ч С.Баярцогт гишүүн, Ч.Улаан сайдын хувьд сүүлийн 20 жилийн хамгийн хүнд үеүүдэд Сангийн сайд байсан. Санхүү, эдийн засгийн шинэчлэлтэй холбоотой маш олон хуулийг боловсруулж, батлуулан хэрэгжүүлж ирсэн. Мөн Монгол Улсын Засгийн газарт удаа дараа Сангийн сайдаар ажиллаж ирсэн зүтгэлийг нь Төсвийн байнгын хороо үнэлэх хэрэгтэй юм. Цаашдын ажилд нь амжилт хүсье хэмээв. Түүний хэлсэн үгийг тус байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн гишүүн дэмжиж, байнгын хорооноос гарах санал дүгнэлтэд энэ тухай тусгана гээд нийт байнгын хорооны гишүүдийн өмнөөс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бидэнтэй сайн хамтарч ажилласанд талархаж буйгаа илэрхийлсэн.
 
Ингээд санал хурааж гишүүдийн олонх дэмжсэнээр Сангийн сайд Ч.Улааныг албан тушаалаас нь чөлөөлөв. Сангийн УИХ-ын гишүүн Д.Зоригтыг томилуулах тухай асуудлыг хэлэлцэхээр болсон ч МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага хүслээ. Ингэснээр тус байнгын хорооны хуралдаан өндөрлөсөн юм.
Нийтэлсэн: О.Энхмаа

Д.Зоригтыг Сангийн сайдад томилох асуудалд завсарлага авлаа  
Үзсэн: 1485 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2014-10-16 13:47
УИХ-д ч луйвраар арж ирээ биз дээ энэ хүн

Бидэнтэй нэгдээрэй