![](/uploads/201410/news/thumb/db04c672e59e4d0601aea27f37f1108b_x3.jpg)
Өнөөдөр УИХ-ын байнгын хороодын хуралдаан болж Засгийн газраас өргөн мэдүүлсэн сайд нарыг томилох болон үүрэгт ажлаас нь чөлөөлөх талаар хэлэлцэж байна.
Үдээс өмнө Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Гадаад харилцаа, хамтын ажиллагааны сайдаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэнг томилуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэх байсан ч МАН-ын бүлэг энэ асуудлаар тав хоногийн завсарлага авч буйгаа мэдэгдлээ. Ингэснээр байнгын хороодын хамтарсан хуралдааныг өндөрлөсөн юм.
Ийнхүү УИХ дахь МАН-ын бүлэг шинээр томилох гурвсан сайдын асуудалд завсарлага аваад байгаа юм. Тодруулбал, өглөө хуралдсан Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр Уул уурхай, эрчим хүчний сайдаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжидийг томилох тухай асуудлыг хэлэлцэх үед тав хоногийн завсарлага авсан бол үдээс өмнө хамтарсан байнгын хорооны хуралдааны үеэр мөн УИХ-ын гишүүн Д.Зоригтыг Сангийн сайдад томилох асуудалд завсарлага авсан юм.
Энэ талаараа МАН-ын бүлгийн гишүүд “Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчилж байгаа нь хариуцлагаас тусдаа асуудал гэдгийг өмнө нь олон удаа Ерөнхий сайдад сануулж байсан. Тэр дундаа Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарыг сайдаар улируулан ажиллуулах бус хариуцлага тооцохыг сануулж байсан. Энэхүү бүрэлдэхүүний саналд сайд Ц.Оюунгэрэл, Н.Удвал нарыг үргэлжлүүлэн ажиллуулахаар Ерөнхий сайд шийдэж нэрийг нь оруулж ирсэнгүй” хэмээж байна.
Түүнчлэн Ерөнхийлөгчөөс санаачлан МАН-ын бүлгээс удаа дараа сануулж байгаа УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр хавсран ажиллах асуудлыг халъя гэдэг асуудал томилуулахаар санал болгосон сайд нэр дээр бүрэн хэрэгжихгүй байгаа учраас энэ тухай дахин хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж байгаа аж.
Шинэ сайд нарын томилгоог МАН-ын бүлэг “гацаалаа” | ||
Үзсэн: 2063 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.