Шууд Chart

Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай танилцав

2014-10-16 15:08:30

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат өчигдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдалтай танилцжээ.

Энэ үеэр Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа, Тамгын газрын дарга Д.Баянбилэг нартай уулзаж эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй ажлууд, тэр дундаа Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдийн талаар санал солилцсон байна
 
Түүнчлэн, Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа тус байгууллагын өмнө тулгарч буй хүндрэл, бэрхшээл, санхүүгийн байдлын талаар танилцуулсан бөгөөд Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат дээрх асуудалд цаашид анхаарч, хамтран ажиллахаа илэрхийлжээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай танилцав  
Үзсэн: 1202 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй