Шууд Chart

"Beyond 5" хамтлагийн тоглолт маргааш болно

2013-08-02 14:47:43

Өнөөдөр МҮОНРТ-ийн хэвлэл мэдээллийн танхимд  Азийн найман орноор хийх аялан тоглолтоо Монголоос эхэлж байгаа “Beyond 5” хамтлагийн хэвлэлийн хурал 12 цагт болж өндөрлөлөө. Хэвлэлийн хурлын үеэр тус хамтлаг аялан тоглолтынхоо талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн юм.

 Beyond 5 хамтлагийн залуус АНУ-ын өнцөг булан бүрээс ирсэн 300 гаруй залуусаас авьяас чадвараараа шалгарсан билээ . Энэхүү тоглолтыг санаачлагч нь “Дезерет Олон Улсын Энэрлийн байгууллага” юм байна.

Хамтлагийн залуус  Азид хийх тайлан тоглолтоороо 23 үнэгүй тоглолт хийх бөгөөд хамтлагтай цуг “Make g World of Difference Foundation” төрийн бус байгууллага хамтран ажиллаж байна. Тоглолтын гол зорилго нь бүс нутгийн энэрлийн байгууллага болон хүүхдийн асрамжийн газруудад ном, хэрэгцээт зүйлийг нь хандивлах юм байна.
 
Мөн түүнчлэн Баянгол дүүргийн тамгын газраас дүүргийнхээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, багачууд, бага дунд орлогтой айл өрхийн хүүхдүүд, англи хэл, дуу сонирхдог хүүхэд залуусдаа зориулан уг арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.
 
Энэ тоглолтонд Монголын 18-25 насны залуус сайн дураараа оролцож байгаа бөгөөд эдгээр залуус билет таслах зэрэг хамтлагийн бүхий үйл ажиллагаанд туслаж байгаа аж. Баянгол дүүргээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг энэ тоглолтонд хамруулахыг маш их анхааран ажиллаж байна. Хол байгаа хороодуудаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тоглолтруу авчрах, тоглолт дууссаны дараа гэрт нь хүргэж өгөх зэрэг автобус, унааны зохицуулалтыг хийнэ. Тоглолтын урилгыг Баянгол дүүргийн 23 хороонд тараажээ.
 
Тоглолт маргааш буюу 8-р сарын 3-нд UB palace-д 14 цагт болох юм. 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

"Beyond 5" хамтлагийн тоглолт маргааш болно   
Үзсэн: 1785 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.6.xxx [202.179.6.xxx] 2013-08-03 00:54
тэгсэн гэсэн мэдсэн. 8,4-ны үдшийн мэдээгээр мэдчихсэн ккк

Бидэнтэй нэгдээрэй