Шууд Chart

Унгар-Монголын бизнес форумд оролцов

2014-10-20 08:28:26

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Унгар улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд “Унгар-Монголын бизнес форум”-д оролцож үг хэллээ.

Бизнес форумыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газар, Монгол Улсаас Унгар улсад суугаа Элчин сайдын яам, Унгарын Үндэсний худалдааны төв, Унгарын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулсан юм.
 
Унгарын талын зохион байгуулагчдын зүгээс хоёр орны хамтын ажиллагааны талаар танилцуулсан бол Монголын талаас оролцогчид Унгарын бизнес эрхлэгчдэд Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинг танилцуулав. Бизнес форумд Монголын 26 компани, Унгарын 80 гаруй компанийн төлөөлөгч оролцлоо.
 
Мөн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төв Европын их сургуулийг үндэслэгч Жорж Соростой Будапешт хотноо уулзан Төв Европын Их сургуульд зочлон лекц уншлаа.   
Нийтэлсэн: О.Энхмаа

Унгар-Монголын бизнес форумд оролцов  
Үзсэн: 1070 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй