Шууд Chart

С.Цэрэнчимэд дэлхийн чансааг тэргүүллээ

2014-10-20 09:32:31

Узбекстаны Ташкентын ДАШТ, БНСУ-ын Инчёны Азийн наадам гээд сүүлийн үеийн тив дэлхийн наадмуудад "босоо" байж чадсан манай жудоч ОУХМ С.Цэрэнчимэд жиндээ анх удаа дэлхийн чансааг тэргүүллээ. 

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос эрэгтэй, эмэгтэй жүдочдын дэлхийн чансааг гаргасан. Мөн манай бусад бөхчүүд ч тус чансаааны дээгүүрт эрэмбэлэгдэж байна.  57 кг-ын жинд  ОУХМ Э.Бэхбаяр Ү дугаарт, ОУХМ  Б.Номин ХI дүгээрт, ОУХМ Д.Цогтбаатар ХҮI дүгээрт, 61 кг-ын жинд олимп, ДАШТ-ний хүрэл медальт ОУХМ  Э.Ням-Очир III дугаарт, оюутны дэлхийн аварга, ОУХМ Т.Түвшинтулга ХIII дугаарт, 65 кг-ын жинд Гавьяат тамирчин Г.Мандахнаран III дугаарт, 74 кг-ын жинд ОУХМ  П.Өнөрбат ХҮI дугаарт, 86 кг-ын ОУХМ  О.Үйтүмэн ХХ дугаарт, 97 кг-ын жинд ОУХМ Д.Хүдэрбулга ҮIII дугаарт, ОУХМ  Ж.Чулуунбат ХI дугаарт бичигдсэн байна. Харин тус эрэмбийн 70 кг-ын жинд дэлхийн эхний шилдэг 20 бөхийн тоонд манай бөхчүүдээс багтаагүй юм.

Мөн эмэгтэйчүүдээс 60 кг-ын жинд ОУХМ, дэлхийн аварга С.Цэрэнчимэд жиндээ анх удаа дэлхийн чансааны эхэнд бичигдсэн бол 48 кг-ын жинд ОУХМ Э.Нарангэрэл ХҮ дугаарт, 53 кг-ын ОУХМ Э.Сумьяа ХII дугаарт, 55 кг-ын жинд ОУХМ С.Бямбацэрэн Ү дугаарт, ОУХМ дэлхийн аварга А.Батцэцэг ХI дүгээрт, ОУХМ П.Орхон ХҮ дугаарт, 58 кг-ын жинд Гавьяат тамирчин Т.Мөнхтуяа ХI дүгээрт, 63 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Батцэцэг ХIII дугаарт, 69 кг-ын ОУХМ Б.Одончимэг IХ дүгээрт, ОУХМ Ш.Түмэнцэцэг ХҮII дугаарт, 75 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Бурмаа IҮ дүгээрт тус тус эрэмбэлэгджээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

С.Цэрэнчимэд дэлхийн чансааг тэргүүллээ   
Үзсэн: 1497 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй