Шууд Chart

“Монгол Судлалын Төв”-ийн нээлтийн ажиллагаанд оролцлоо

2014-10-20 10:15:13

Унгар улсад ажлын айлчлал хийж байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өтвөш Лорандын нэрэмжит Эрдмийн Их сургуульд зочилж “Монгол Судлалын Төв”-ийн нээлтийн ажиллагаанд оролцлоо.

Өтвэш Лорандын нэрэмжит Эрдмийн Их сургууль нь Унгарын хамгийн эртний, хамгийн том сургууль юм. Эстэргом хотын хамба лам Пазмань Петер тус их сургуулийг 1635 онд Надьсомбат хотноо үндэслэн байгуулжээ. Эрдмийн их уурхай болсон энэ сургуулийн Хууль зүй, Байгалийн шинжлэх ухаан, Нийгмийн шинжлэх ухаан, Хэл шинжлэл, Мэдээлэл зүй, Сэтгэл зүй, сурган хүмүүжүүлэх, Эмчилгээний сурган хүмүүжүүлэх ухаан бага ангийн багш болон цэцэрлэгийн багшийн зэрэг факультеттэй.
 
Одоогийн байдлаар тус сургуульд 26000 орчим оюутан сурч байгаа бөгөөд жилд 7000 орчим оюутан 130 мэргэжлээр төгсч байна. Тус сургуулийн дорно дахины Ази судлалын төв 70 жилийн өмнө Төв Азийн тэнхим нь 70 жилийн өмнө байгуулагдсан.
 
Өнөөдрийн байдлаар Монгол Улстай холбоотой бүхий л салбарыг судлаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч тус төвийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ тус сургуулийн эрдэмтэн судлаачдад монгол судлалд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж талархлаа илэрхийлэн, Алтан гадас одонгоор шагнаж урамшууллаа.  Мөн Засгийн газрын тэтгэлгээр суралцах эрхийг хоёр оюутанд олгосон бөгөөд монгол судлалын төвийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Монгол Улсын Засгийн газраас олгож байгаа 15 мянган еврогийн тусламжийг гардуулан өглөө. 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

“Монгол Судлалын Төв”-ийн нээлтийн ажиллагаанд оролцлоо   
Үзсэн: 836 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй