Шууд Chart

Өсвөрийн шатарчид дэлхийн чансааны дээгүүрт бичигдэнэ

2014-10-20 11:22:46

Монголын шатарчид тэр тусмаа өсвөрийн оюуны спортын тамирчид дэлхийн хэмжээний томоохон тэмцээнүүдэд амжилттай оролцож байгаа билээ. Тэгвэл энэ онд өсвөрийн шатарчид тив, дэлхийд оюун ухаанаа уралдуулж 23 медалийг авчээ. Хамгийн сүүлд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Мөнхзул алтан медаль, Е.Төгстөмөр нар мөнгөн медал хүртлээ. Эдгээр амжилтуудыг МШХолбооноос үнэлэн холбооны нарийн бичгийн дарга Х.Эрдэнэдорж, МУГДасгалжуулагч ОУ-ын Мастер П.Жигжидсүрэн, Гавьяат тамирчин, их мастер Б.Хатанбаатар, их мастер Д.Шаравдорж тэргүүтэй удирдлагууд, багш дасгалжуулагчид өсвөрийн тамирчдаа хүлээн авч баяр хүргэлээ.

Шатрыг их гүрний оюун ухааны спорт гэдэг. ОХУ, БНХАУ, Энэтхэг, АНУ гээд олон зуун сая хүн амтай их гүрнүүд шатрын хоймрыг эзэгнэдэг. Тэгвэл гурван сая хүнтэй Монголын өсвөрийн шатарчид дэлхийн дэвжээнд цахиур хагалах болсонд их гүрний шатарчид гайхан ажиглах болжээ. Нэн ялангуяа манай өсвөрийн шатарчид дэлхийн шилдэг шатарчдын тоонд зүй ёсоор тооцогдох болов.


Нийтэлсэн: Б.Батхолбоо

Өсвөрийн шатарчид дэлхийн чансааны дээгүүрт бичигдэнэ   
Үзсэн: 1708 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй