Шууд Chart

Ерөнхий сайд мэдээлэл хийнэ

2014-10-20 12:40:17

Өнөөдөр 13:00 цагаас Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэл хийхээр болжээ.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт нэр бүхий 28 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах саналыг өргөн барьсан. Үүнээс гадна бямба гарагт Ерөнхий сайд АН-ын даргын хувиар МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Тэрээр энэ үеэр дээрх асуудлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийх ажээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Ерөнхий сайд мэдээлэл хийнэ  
Үзсэн: 1281 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй