Дэлгэцийн урлагт шинээр мэндэлж буй “Тусгай ажиллагаа” киноны уран бүтээлчид өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Хуралд жүжигчин СТА Т.Хулан, Ө.Мөнх-Эрдэнэ буюу Мөөжиг, найруулагч Д.Галбаяр нар ирсэн байв.
Тэд “Сүүлийн үеийн киноны нээлт, улаан хивсний ёслолууд үзэгчдээс хол хөндий нэгэн хэв загварт оржээ. Харин бид энэ удаад уран бүтээлчдийг “өнгө оруулдаг” тэр л үзэгчдээ хүндлэн киноныхоо нээлтэн дээр өөрсдөө биш үзэгчдийгээ улаан хивсээр алхуулна. Бидний мэдээлэл хийж буй гол зорилго нь энэ мэдээллийг үзэгчдэдээ хүргэх юм. Учир нь тухайн өдөр нээлтэд ирсэн хүмүүс улаан хивсээр алхана гэхээр үнэмшиж өгөхгүй, эргэлзээ төрж магадгүй гэсэндээ ийнхүү мэдээлэл өгч байна. Ингээд та бүхнийг манай киноны нээлтэд хүрэлцэн ирэхийг урьж байна” гэлээ.
“Тусгай ажиллагаа” киноны улаан хивсний ёслол ирэх 22-ны өдөр буюу лхагва гарагт Тэнгис кино театрт 12:00 цагаас, Өргөөд 13:00-аас тус тус болно. Харин уг кино инээдмийн жанарын нэлээд сонирхолтой шийдлээр хийгдсэний дээр “Хайрын рекорд”, “Намрын синдром”, “Тагнуулч аав” зэрэг уран бүтээлийг найруулсан Д.Галбаатар ерөнхий найруулагчаар нь ажиллаж, кино зохиолыг нь бичсэн байна. Мөн кинонд АЖ С.Сарантуяа, СТА М.Баярмагнай, Т.Хулан, Э.Гантулга /Анууш/, Э.Ууганбаяр, Ө.Мөнх-Эрдэнэ /Мөөжиг/, Э.Батхүү, С.Баттулга, Э.Мөнхжаргал, А.Болорсүх нарын чадварлаг уран бүтээлчид оролцжээ.
"Тусгай ажиллагаа" киноны үзэгчид улаан хивсээр алхана | ||
Үзсэн: 1276 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.