Шууд Chart

Роналдо Естебан Эчеварриагийн 1944 оны амжилтыг эвдлээ

2014-10-20 16:39:42

Испанийн Ла лигийн наймдугаар тойргийн зарим тоглолт бямба гарагийн шөнө болсон. Энэ үеэр хүснэгтийн дундуур бичигдэж байсан “Реал Мадрид” клуб “Леванте”-гийн талбайд зочилж тэднийг 0:5-аар буулгаж авлаа. 

Тэд “Леванте”-гаар оноо хийснээр нийт 18 оноотой болж, хоёрдугаар байрт бичигдэж эхэллээ. Энэ тоглолтод Роналдо гялалзаж, хос  гоол хийсэн.  Ийнхүү тэрээр 15 гоолтой болж, 1943-1944 оны улирлын Естебан Эчеварриагийн амжилтыг нүүр бардам эвдлээ.

Тоглолт эхлээд 13 дахь минутад Роналдо торгуулийн цохилтоор тооны харьцааг нээсэн. Улмаар 38 дахь минутад Хавьер Эрнандес нэгийг оруулав. Дараагаар нь 61 дэх минутад Роналдо дахин нэгийг оруулав. Үүнээс таван минутын дараа Хамес Родригес гоолдсон бол Иско 82 дахь минутад гүйцээжээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Роналдо Естебан Эчеварриагийн 1944 оны амжилтыг эвдлээ  
Үзсэн: 875 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй