Шууд Chart

З.Ганбаатар хүрэл медаль хүртлээ

2014-10-20 16:58:10

БНСУ-ын Инчён хотноо болж буй Азийн паралимпийн наадмаас мэдээлж байна. 
ОУХМ Б.Ганцоож ахлагчтай буудлагын тамирчдын багаас З.Ганбаатар эхний медалийг хүртсэн. Тэрээр "Инчён-2014” Азийн пара наадмын эхний өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн 50 метрийн сонгомол гар бууны дасгалд хүрэл медаль хүртэж, “Рио-2016” паралимпийн эрхээ аваад байна.
З.Ганбаатар 531 оноогоор зургаадугаар байрт шалгарч, финалд 162.9 оноо авснаар хүрэл медаль хүртсэн юм. Энэ дасгалд Иран, БНХАУ-ын тамирчид алт, мөнгөн медалийг хүртжээ.

“Инчён-2014” паралимпийн Азийн зуны спортын II наадам БНСУ-ын Инчён хотод аравдугаар сарын 24-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. Тус наадамд Монгол Улсаас спортын есөн төрлөөр 61 тамирчин, 15 дасгалжуулагч, багийн штабын ажилтан дөрөв, эмч хоёр, хэвлэл мэдээллийн дөрвөн ажилтан болон ширээний теннисний олон улсын хоёр шүүгч нийт 90 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

З.Ганбаатар хүрэл медаль хүртлээ  
Үзсэн: 2213 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
83.153.124.xxx [83.153.124.xxx] 2014-10-20 17:55
sain sain

Бидэнтэй нэгдээрэй