ОХУ Крымын улс төрийн уур амьсгалын асуудлаар эх сурвалжууд тус улсад ирэх 2018 онд болох хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулах эрхийг түдгэлзүүлнэ хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл Европын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Мишель Платини Крымтэй холбоотой асуудлаар ОХУ-аас ДАШТ зохион байгуулах эрхийг нь хураах үндэслэлгүй гэсэн байна.
Тэрбээр “Крымтэй холбоотой томоохон асуудал дэгдээд байгаа нь үнэн л дээ. Гэхдээ бид ОХУ-аас 2018 оны ДАШТ зохион байгуулах эрхийг нь хураахгүй, хясан боолт хийхийг ч хүлээн зөвшөөрөхгүй. 1980 оны олимпийг хясан боолоо гээд юу ч өөрчлөгдөөгүйг санах хэрэгтэй. Оросын зуу, зуун сая иргэдийг хөлбөмбөгт дуртай байсных нь төлөө ингэж шийтгэж болохгүй” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

ОХУ-аас хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулах эрхийг нь хураахгүй | ||
Үзсэн: 1541 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.