Шууд Chart

ОБЕГ-аас мэдээлэл хийлээ

2014-10-20 17:14:45

Долоо хоног бүрийн даваа гарагт болдог Засгийн газрын “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд оролцлоо. Тодруулбал, ОБЕГ-ын дарга, Онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж, ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах газрын дарга, Онцгой байдлын хурандаа Д.Намсрай, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, Онцгой байдлын хурандаа С.Залуухүү нар оролцож салбарынхаа нөхцөл байдал болон бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө.

Сүүлийн хоёр жилд онцгой байдлын албаны техник, тоног төхөөрөмжийн 11.6 хувийг, барилга байгууламжийн 14 хувийг шинэчилж, нийт албан хаагчдын 91 хувийг зориулалтын хувцас хэрэглэлээр хангалаа. Аврах гал унтраах найман ангийн барилга болон улсын нөөцийн механикжсан агуулахын барилга баригдаж байна. Болзошгүй гамшгийн аюулыг олон нийтэд зарлан мэдээлэх орчин үеийн систем нэвтрүүлж, аврах ажиллагааны техник хэрэгсэлдээ парк шинэчлэл хийсэн нь манай салбарт томоохон дэвшил авчирлаа гэж Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж хэллээ.
 
Газар хөдлөлт, байгалийн гамшиг зэрэг болзошгүй аюулын үеийн зарлан мэдээллийг өмнө нь утсан холбоогоор дамжуулдаг байсан бол ОБЕГ-ын дэргэд “Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төв” байгуулснаар дуут дохиолол, телевиз, радиогоор ард иргэдэд богино хугацаанд анхааруулга хүргэх нөхцөл бүрджээ. Онцгой байдлын албаны хэмжээнд 530-аад техник хэрэгсэл ашиглаж байгаагийн дийлэнх нь 40-45 жил ашиглагдсан, элэгдэж хоцрогдсон байна. Тэгвэл одоо гал сөнөөгч, аврагчид бүрэн тоноглолтой автомашин, квош, аль ч улиралд, байгаль цаг агаарын ямар ч нөхцөлд үүрэг гүйцэтгэх чадвартай газар уснаа явагч, аврах ажиллагааны бүрэн тоноглолтой катер завь зэргийг ашиглаж эхэлжээ. Эхний ээлжинд хамгийн эрсдэлтэй ажил гүйцэтгэдэг алба хаагчдынхаа ажиллах нөхцөлийг ийнхүү сайжруулсан, энэ шинэчлэлийг цаашид үе шаттай үргэлжлүүлнэ гэж ОБЕГ-ын удирдлагууд хэллээ.
 
Онцгой байдлын албан хаагчдын ажиллах нөхцөл сайжирснаар сүүлийн хоёр жилийн хугацаанд гарсан 7558 удаагийн аюулт үзэгдэл, ослоос 2791 хүний амь нас, 38 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

ОБЕГ-аас мэдээлэл хийлээ  
Үзсэн: 2042 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
124.158.78.xxx [124.158.78.xxx] 2014-10-21 08:37
Онцгой байдлын албаны техник хэрэгсэл нь байнгын ашиглалтад байдаг учир тухайн техник хэрэгслийг 3-4 жил ашиглаад ашиглалтын явцад элэгдэж муудах зэргээр ашиглалтад тэнцэхгүй дахин шинэчлэх шаардлагатай болдог, энэ байгууллагыг техник зэвсэглэмжийг нэг удаад хангалт хийгээд болчихдог юм биш байнга жил бүр шинэчилж нэмэгдүүлж байх шаардлага гаргад тул Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх чадавхийг дээшлүүлэхийн тулд төрөөс маш ихээр анхаарах ёстой гэдгийг дарга нар санаж байх хэрэгтэй

Бидэнтэй нэгдээрэй