Шууд Chart

"Beyond 5" хамтлаг: Монголын охид бидний урьд нь харж байсан охидоос хамгийн царайлаг нь...

2013-08-02 16:07:11

Маргааш буюу 8-р сарын 3-нд Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар, Дезерт Олон Улсын Энэрлийн байгууллага, UB palace- тай хамтран Америкийн “Beyond 5” хамтлагийн тоглолтыг зохион байгуулах гэж байна. Өнөөдөр тус хамтлаг аялан тоглолтынхоо талаар МҮОНРТ-ийн хэвлэлийн танхимд дэлгэрэнгүй мэдээллийг өглөө. Энэ үеэр хамтлагийн залуустай хийсэн бяцхан ярилцлагаа та бүхэндээ хүргэе.

Хэвлэлийн хурлын төгсгөлд дуулсан A-capella сайхан дуу байлаа. Ямар нэртэй дуу вэ?
“Boys 2 man” хамтлагийн “Замын төгсгөл” гэдэг дууг дуулж сонирхууллаа. Энэ дуу манай хамтлагийн урын санд байдаг дуу.
 
Ази тивээр тоглох аялан тоглолтоо Монголоос эхлэх болсны учир юу вэ?
Урьд нь Монголыг мэддэггүй байсан. Бидний тоглолтоо хийх орнуудаас хамгийн хол орон нь байсан учраас хамгийн эхний тоглолтоо Монголд хийхээр сонгосон.
 
Хамтлагийнхаа продюссер, хөгжмийн зохиолч, найруулагч Tyler Castleton-ны талаар өөрсдийн сэтгэгдлээ хуваалцвал?
Бид анхнаасаа энэ хамтлагийг үүсгэн байгуулж, амь амьдарлаа даатгасан хүмүүс. Продюссер маань бүх цаг заваа, хөдөлмөрөө бид бүгдэд зориулдаг. Энэ жилийн турш гэртээ ч харихгүй хамтлагийхантайгаа хамт байгаа. Өөрөөр хэлбэл бидний хоёр дахь эцэг, эх болсон хүн дээ.
 
Монголд ирсэн сэтгэгдэл ямар байна, хамгийн их таалагдаж байгаа зүйл нь юу вэ?
Монголын охид бидний  урьд нь харж байсан охидоос хамгийн царайлаг охидууд байлаа. Манай хамтлагийг Монголчууд инээмсэглэн угтаж байгаа нь маш сайхан санагдсан. Монголчуудын инээмсэглэл, найрсаг дотно харьцаа маш их таалагдаж байна. Монгол үнэхээр гайхамшигтай орон байна.Энд ирээд хамгийн түрүүнд гэрээ санасан.Учир нь гэртээ ирэх шиг л мэдрэмж төрсөн.  Өчигдөр Улаанбаатарыг үзэж сонирхсон,  ийм том хот гэж төсөөлж байсангүй.
 
Tj Ryan /Тижэй Раян/ хамтлагийн хамгийн бага гишүүн найман настайдаа анхны тоглолтоо хийж байсан гэсэн. Тоглолтоо хийж байх үедээ өөрт төрсөн сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
Намайг найман настай байхад дуучдын сонгон шалгаруулалт болж байсан. Тэр шалгаруулалтанд орохыг үнэхээр их хүссэн. Учир нь би дуулах маш их дуртай. Тэр тоглолтонд орсон маань намайг өнөөдөр энд байх боломжийг олгосон юм.
 
Тэгвэл тэр тоглолт таныг уг хамтлагт орох хамгийн том түлхэц болсон гэж ойлгож болох уу?
Тэгэлгүй яахав тэр тоглолтонд ороогүй бол би энд байхгүй байсан. Тэр тоглолтонд орсноор би өөрийгөө дуулж чадах юм байна гэсэн урам, зориг авсан.

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

"Beyond 5" хамтлаг: Монголын охид бидний урьд нь харж байсан охидоос хамгийн царайлаг нь...  
Үзсэн: 4123 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.230.xxx [202.131.230.xxx] 2013-08-02 18:05
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@yahoo.com tamir46@bk.ru
202.131.230.xxx [202.131.230.xxx] 2013-08-02 18:04

103.11.194.xxx [103.11.194.xxx] 2013-08-02 16:54
hahaha Boys 2 men hamtlagiin End of the road gedeg duug gej heleh gesen bololtoi, alahiimaa neeree

Бидэнтэй нэгдээрэй