Испаний Ла лигийн тойргийн тоглолтууд болж байна. Хүснэгтийн нэгдүгээрт наймдугаар тойргийн байдлаар “Барселона” тэргүүлж байгаа бол "Реал Мадрид" хоёрт бичигджээ.
“Барселона” клуб өнгөрсөн бямба гарагт талбай дээрээ “Эйбар” клубыг хүлээж авч, 3:0-ээр буулгаж авснаар хожигдоогүй цувралаа наймд хүргэлээ. Тэд найман тойрогт ердөө ганцхан тэнцэж, долоо хожсон амжилттай явна. Мөн найман тойрогт 22 гоол оруулж, ганцыг ч хаалгандаа алдаагүй юм.
“Барселона”, “Эйбар” клубуудын тоглолтын 60 дахь минутад Шави тооны харьцааг нээсэн. Улмаар 72 дахь минутад Неймар улирлын найм дахь гоолоо оруулсан бол 74 дэх минутад Месси улирлын долоо дахь гоолоо хийсэн. Месси энэ тойрогт нэгийг хийснээр Ла лигт 250 дахь гоолоо орууллаа. Ингэснээр Ла лигийн бүх цаг үеийн мэргэн бууч Телма Заррагийн 251 гоол оруулсан амжилтын ард ирээд байгаа юм.
“Барса” есдүгээр тойрогт “Реал”-тай тулна. Тэр тоглолтод Месси гоол оруулж чадвал Ла лигийн бүх цаг үеийн мэргэн бууч болох боломж байна. Мөн Роналдогийн адил бас нэгэн өвөрмөц дээд амжилтын эзэн болох билээ.
Месси шинэ амжилтын өмнө ирлээ | ||
Үзсэн: 930 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.