Шууд Chart

“Челси” премьер лигийг тэргүүлсэн хэвээр

2014-10-20 18:11:48

Испанийн Ла лигийг "Барселона" тэргүүлж байгаа бол Английн премьер лигийг тасархай тэргүүлж байгаа “Челси” клуб наймдугаар тойрогтоо “Кристал Палас”-ын клубын талбайд зочлон тоглолоо. Энэ улирлыг гайхалтай эхлүүлж, “Манчестер Сити” тэнцсэнээс бусад тохиолдолд байнга  хожиж байгаа “Челси” энэ тойрогт ч өрсөлдөгчөө 1:2-оор буулгаж авч, улирлын 22 дахь оноогоо авлаа.

Тоглолтын зургаа дахь минутад Оскар чөлөөт цохилтоор тооны харьцааг нээсэн. Түүний дараа Сесар Аспиликуэта 40 дэх минутад улаан хуудас авч, “Челси” хүн дутуу үлдсэн. Гэвч энэ үйл явдлаас ердөө гурван минутын дараа эсрэг багийн Дэмьен Дилэйни улаан хуудас авч, хүний тоо тэнцсэн. Улмаар Оскарын дамжуулалтаар 51 дэх минутад Фабрегас нэгийг нэмсэн. Тэгвэл 90 дэх минутад Фрэйзер Кемпбелл нэр төрийн ганц гоол оруулжээ. 
 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

“Челси” премьер лигийг тэргүүлсэн хэвээр  
Үзсэн: 971 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй