![](/uploads/201410/news/thumb/ab91df3d1aeb6b87eb13161fe02b9262_x3.jpg)
Английн премьер лигийн наймдугаар тойргийн эхний тоглолтууд өчигдөр орой болсон. Наймдугаар тойргийг нээж “Манчестер Сити” клуб талбай дээрээ “Тоттенхэм”-ийг хүлээж авч тулсан. Өнгөрсөн улиралд “Сити” талбай дээрээ “Тоттенхэм”-ийг 6:0-дэж байсан түүхтэй. Тэгвэл энэ удаад 4:1-ээр буулгаж авлаа.
“Сити”-гийн дөрвөн гоолыг дөрвүүлэнг нь Сержио Агуэро оруулсан. 13, 20, 68, 75 Аргентин эр покер хийж, есөн гоолтой боллоо. Ингэснээр найман тойрогт есөн гоол оруулж, Костагийн хамтаар мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байна. Тэгвэл “Тоттенхэм”-ээс 15 дахь минутад Эриксен гоолдож, нэр төрөө аварсан юм. “Сити” энэ тойрогт хожсоноор 17 оноотой болж, хоёрдугаар байраа хадгалж үлдлээ.
Сержио Агуэро "poker" хийлээ | ||
Үзсэн: 905 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.