![](/uploads/201410/news/thumb/3696ff3f7c7097c337d84aae3003e6e5_x3.jpg)
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган 09:00 цагаас хуралдана. Хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийнэ.
Ирэх төсвийн төслийг хуулийн дагуу аравдугаар сарын нэгэнд өргөн барьсан. Гэвч УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж байгаа учраас төсвийн тухай хуулийг өөрчлөх нь зүйтэй хэмээн үзсэн юм. Иймээс Засгийн газраас Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж өнгөрсөн долоо хоногт дахин өргөн барьсан юм.
Үүний дагуу өнгөрсөн баасан гарагийн чуулганы хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэх байсан ч гишүүд хуулийн төсөлтэй сайтар танилцах хэрэгтэй хэмээн үзэж хэлэлцэхийг хойшлуулсан. Харин өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар ийнхүү нэгдэх хэлэлцүүлгийг хийхээр болжээ.
Ирэх оны төсвийн хэлэлцүүлгийг хийнэ | ||
Үзсэн: 1030 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.