Шууд Chart

Азийн пара наадмаас манай тамирчид дөрвөн медаль хүртээд байна

2014-10-21 09:16:14

Өнөөдөр “Инчён-2014” Азийн пара наадмын гурав дахь өдөр.
Тэгвэл өчигдөр  явагдсан жүдо бөхийн төрлөөс эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдсан Б.Ууганхүү мөнгөн медаль хүртлээ.  Мөн энэ өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-д А.Мөнхбат, эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Болортунгалаг нар хүрэл медаль хүртсэн байна. Харин тэмцээний эхний өдөр хийн гар буудлагын дасгалд манай тамирчин спортын мастер З.Ганбаатар хүрэл медаль хүртсэн. Ингэснээр манай баг тамирчид тэмцээний хоёр дахь өдрийн дүнгээр нэг мөнгө, гурван хүрэл медалийг өөрийн болгоод байна.


Өчигдөр жүдогийн татамид гарсан Б.Ууганхүү Тажикстан, Казахстан, Ираны бөхчүүдийг ялж, шигшээд шалгарсан. Түүний жинд Узбекстаны Намозов алтан медаль хүртсэн бол БНСУ, БНХАУ-ын бөхчүүд хүрэл медаль хүртжээ.

 

Мөн өчигдөр жүдо бөхийн Б.Болортунгалаг, Г.Оюун нар хүрэл медалийн төлөө барилдсан бол хийн гар бууны дасгалд спортын мастер Ч.Наранцэцэг нар наймдугаар байрт шалгарлаа. 

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Азийн пара наадмаас манай тамирчид дөрвөн медаль хүртээд байна  
Үзсэн: 1877 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй