Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас салбарын бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлэхэд түншлэлийн хүрээнд хамтран ажилладаг НҮБ, түүний төрөлжсөн болон гадаадын холбогдох бусад байгууллагуудтай Түншлэгчдийн зөвлөлдөх уулзалтыг өчигдөр зохион байгууллаа.
Уулзалтын үеэр салбарын яам НҮБ, түүний төрөлжсөн байгууллагууд, олон улсын болон дотоодын түншлэгч хамтрагч байгууллагуудтай тогтоосон хамтын ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэхийн тулд Түншлэгчдийн Зөвлөлдөх Хороог байгуулах санал гаргаж байгаагаа танилцууллаа. Түншлэгчдийн Зөвлөлдөх Хороог байгуулснаар хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбар дахь гадаад, дотоодын хамтын ажиллагааны уялдаа холбоог хангах, давхардал хийдлийг арилгах, хөрөнгө нөөцийн зарцуулалтыг сайжруулах, улмаар хамтын ажиллагааг улам бүр үр дүнтэй болгоно гэж үзжээ.
Мөн салбарын яам Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд нийгмийн эмзэг бүлэгт тооцогдож, эрхээ хамгаалуулж чадахгүй, хараа хяналтгүй, тэнэмэл амьдралыг сонгож буй хүүхдүүдийн асуудалд анхаарлаа хандуулж байна гэдгийг мөн энэ үеэр хэллээ. 2014 оны байдлаар нийслэлд 300 гаруй хүүхэд хараа хяналтгүй, тэнэмэл байдлаар амьдарч байна. Үүнээс 60 орчим хүүхэд нь хүнд хэлбэрийн буюу гэр бүл, эцэг эхийн асрамжинд байхгүй 2-9 жил тэнэмэл амьдарч байгаа бөгөөд тэдний 10 хувь нь эмэгтэй, 90 хувь нь эрэгтэй бөгөөд 12-18 шилжилтийн насны хүүхдүүд байгаа аж.
Тиймээс эдгээр хараа хяналтгүй, тэнэмэл хүүхдүүдийг нийгэмшүүлж, гэр бүлд нь эргэн нэгтгэх үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх талаар түншлэгч байгууллагуудтай санал солилцох юм байна.
Түншлэгчдийн Зөвлөлдөх Хороо байгуулна | ||
Үзсэн: 1058 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.