Шууд Chart

Хоёр ажлын хэсэг хуралдана

2014-10-21 09:05:39

Өнөөдөр хуулийн төслийг байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий хоёр ажлын хэсэг хуралдана.

Тодруулбал, Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09:00 цагаас 334 тоот өрөөнд болно.

Харин Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан үдээс хойш 14:00 цагаас “ В” танхимд болох юм.

Нийтэлсэн: О.Энхмаа

Хоёр ажлын хэсэг хуралдана  
Үзсэн: 983 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй