Шууд Chart

НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчтэй уулзав

2014-10-21 09:08:37

Хүн амын  хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өчигдөр Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бенесыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бенес “Монгол Улсад ажиллахаар хүрэлцэн ирсэндээ баяртай байна. Цаашид ХАХНХЯ-тай олон үйл ажиллагаанд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэдгээ илэрхийлсэн юм.

Харин ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “ХАХНХЯ байгуулагдсан цагаас эхлэн НҮБ-ын Хүүхдийн сантай нарийн нягт хамтын ажиллагаатай байна. Өнгөрсөн хугацаанд НҮБ-ын Хүүхдийн сангаас манай улсад ажилласан үе үеийн суурин төлөөлөгчидтэй ойр дотно хамтын ажиллагаатай байж ирсэн. Үүний илэрхийлэл нь  таны өмнө манай улсад ажилласан суурин төлөөлөгч ноён Мохаммед Фоллтой хамтарч олон үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрийг эхлүүлэхээр ярилцаж, зарим ажлыг амжилттай хэрэгжүүлсэн. Цаашид хүүхэд багачуудын хөгжил, хамгаалалд дэмжлэг, туслалцаа үзүүлэх олон үйл ажиллагааг санаачлан, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажил хэрэг болгоно” гэлээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчтэй уулзав  
Үзсэн: 1124 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй