![](/uploads/201410/news/thumb/ac0558f79e1da9982709d8c1c254e176_x3.jpg)
"Хакүхо цом" V тэмцээний ангилал тус бүрийн медалтнуудын нэрийг толилуулъя.
8-9 насны ангилалд алтан медалийг Өвөрхангайн Э.Жавхлантөгс, мөнгөн медалийг Э.Баяржавхлан, хүрэл медалийг Баянхонгорын Ү.Сумъяабазар нар хүртжээ. Тус ангиллын шилдэг наймд Биеийн тамирын дунд сургуулийн Н.Төртогтох, "Оюунлаг" бүрэн дунд сургуулийн Г.Мөнх-Од, СХД, 122-р сургуулийн О.Өсөхбаяр, Дархан-Уул аймгийн 16-р сургуулийн Г.Дарханбаяр, БГД, 46-р сургуулийн Б.Гансүх нар шалгарлаа.
10-11 насны ангилалд алтан медалийг Баянхонгор аймгийн Галуут сумаас ирсэн Г.Өсөхбаяр, мөнгөн медалийг Дархан-Уул аймгийн "Од" сургуулийн Б.Мөнхжаргал, хүрэл медалийг Хэнтий аймгийн Хэрлэн сумаас ирсэн Л.Энхболд нар хүртлээ. Тус насны шилдэг наймд БЗД, 4-р хорооны Э.Ирмүүн, БГД 47-р сургуулийн Н.Билгүүнбаяр, СХД, 82-р сургуулийн М.Алтанхуяг, ХУД 59-р сургуулийн Г.Сумъяабазар, Багануур дүүрэг, 64-р сургуулийн Г.Төгсжаргал нар шалгарчээ.
12-13 насны ангилалд алтан медалийг "Наран" бүрэн дунд сургуулийн Т.Тэмүүлэн, мөнгөн медалийг БГД, 46-р сургуулийн Д.Амаржаргал, хүрэл медалийг "Ирээдүй" цогцолборын Н.Сүхбат нар хүртлээ. Тус насны шилдэг наймд "Оюунлаг" дунд сургуулийн Г.Мөнхтүшиг, Төв аймгийн Заамар сумаас ирсэн Б.Батжаргал, БГД, 96-р сургуулийн М.Энхмөнх, Завхан аймаг, Дөрвөлжин сумын Б.Очирбат, СХД, 23 хорооны С.Гомбоцэдэн нар багтжээ.
14-15 насны ангилалд алтан медалийг Дундговь аймаг, Баянжаргалан сумаас ирсэн Б.Одхүү, мөнгөн медалийг СХД, 106-р сургуулийн А.Амарсанаа, хүрэл медалийг Сэлэнгэ аймаг, Сайхан сумын Н.Чилэгүнбаатар нар хүртлээ. Тус насны шилдэг наймд Сэлэнгэ аймгийн Цагааннуураас ирсэн Ц.Лхагва-Очир, "Аварга" лицей сургуулийн Б.Билгүүн, ЧД, 5-р сургуулийн Г.Ялгуунбаатар, СБД, 58-р сургуулийн Б.Сайнбаяр, ЧД, 57-р сургуулийн О.Баярсайхан нар тус тус шалгарчээ.
"Хакүхо цом" өндөрлөлөө | ||
Үзсэн: 1127 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.