Өнгөрөгч 2013 онд шүүхийн шийдвэр гарч Чингэлтэй дүүрэгт байрлах В.И.Лениний музейн барилгын өмчлөгч нь төр болохыг тогтоосон. Уг шүүхийн шийдвэрийг гарсны дараа Төрийн өмчийн хороо музейн барилгыг өмчлөх эрхээ баталгаажуулах явцад Монгол Ардын Нам өнгөрөгч 2012 онд тус музейн барилгыг нэг сая ам.долларын зээлийн барьцаанд тавьсныг нь тогтоож энэ талаарх мэдээллийг нийтэд дэлгэж байсан юм.
Харин өчигдөр Төрийн өмчийн хороо болон В.И.Лениний музейн удирдлагууд хамтарч дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлийн утга нь Монгол Ардын Намыг хариуцагчаар татаж барьцааны гэрээний дагуу барьцаалуулсан музейн барилга болон газрыг нэн яаралтай чөлөөлүүлэхэд чиглэсэн байна.
Үүнээс өмнө өнгөрөгч есдүгээр сард Төрийн өмчийн хорооноос МАН-д хандан В.И.Лениний музейн барилгыг нэн яаралтай чөлөөлөх тухай шаардлага хүргүүлж байсан юм.
Төрийн өмчийн хороо болон В.И.Лениний музейн удирдлагуудын хамтарч гаргасан нэхэмжлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Төрийн өмчийн хороо В.И.Лениний музейн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ | ||
Үзсэн: 5232 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.